- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /ЭХЗХ-ны 2019 оны 122 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
/ЭХЗХ-ны 2019 оны 122 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Дугаар 216 Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад борлуулах дулааны уурын тарифыг 20,545.00 төг/Гкал (4,906.00 төг/ГДж)-аар баталсугай.
2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөх, хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ тусгаж ажиллахыг "Дулааны хоёрдугаар цахилгаан станц" ТӨХК /С.Бямбаахүү/, "Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК /Г.Дамдинсүрэн/, "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц" ТӨХК /А.Бямбадорж/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф индексжүүлэх тухай" 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 207 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
Текст томруулах
A
A
A