A

A

A

Бүлэг: 1979

/ЭХЗХ-ны 2019 оны 111 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Дугаар 237 Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 5 дугаар зүйлийн 5.6.3, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4 дэх хэсэг, Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2015 оны 2 дугаар тогтоолын 2 дугаар хэсгийн 3 дах заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Төв, Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн мөрдөж буй сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 7.93 төг/кВт.ц-аар нэмэгдүүлсүгэй.

2.Алтай-Улиастай, Баруун бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн мөрдөж буй сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 3.58 төг/кВт.ц-аар нэмэгдүүлсүгэй.

3.Батлагдсан сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф дээр нэмж тооцож ажиллахыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 211 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН