Хэвлэх DOC Татаж авах
ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ АГЕНТЛАГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

                             Дугаар 175

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ АГЕНТЛАГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1, 6.3, 9.1, Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгасугай.

2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газар”, “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар”-ыг тус тус байгуулсугай.

3. Татан буугдаж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд (Ц.Нямдорж)-д даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын       27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт”-ын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “9.Оюуны өмчийн газар” гэж нэмсүгэй. 5. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар”-т дор дурдсан агуулгатай 26 дахь хэсэг нэмсүгэй:

26. Оюуны өмчийн газар  31

6. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт”-ын Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд гэсэн хэсгийн “5. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “5.Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж өөрчилсүгэй.

7. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар”-ын 12 дахь хэсгийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж, мөн хэсгийн “187” гэснийг “156” гэж тус тус өөрчилсүгэй.

8. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт”-ын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн  “9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18” дахь заалтын дугаарыг “10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19” гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд                                       Ц.НЯМДОРЖ