Хэвлэх DOC Татаж авах
МАЯГТ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ- “Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягт, хөтлөх аргачлал”-ыг хавсралтаар

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 100

МАЯГТ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

“Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дах заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягт, хөтлөх аргачлал”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан маягт, зааврыг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх энэ талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.Чимидсүрэн/-т даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2017 оны 348 дугаар тушаал хүчингүй болсонд тооцсугай.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 3912 дугаарт бүртгэв.