A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар 47

Улаанбаатар хот

/Энэ тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хориг тавьсан/

Д.ГАНТУЛГЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дорждугарын Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД