A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ- “Журам батлах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Батлан хамгаалахын сайдын хамтарсан 2003 оны 81/А39/118 дугаартай хамтарсан тушаалыг хүчингүй болсон
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар А/82,А-78,А/132

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагад нийцэхгүй байх тул "Журам батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Батлан хамгаалахын сайдын хамтарсан 2003 оны 81/А39/118 дугаартай хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын дагуу улсын бүртгэлээс хасуулахыг Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /бригадын генерал Г.Сайханбаяр/-т даалгасугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД