Хэвлэх DOC Татаж авах
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 163

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, явцыг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ