Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

                             

Дугаар 208

ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн зарим сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус аймгийн баяр наадмыг 2018 оны 7 дугаар сарын     21-22, Говийн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах шийдвэртэй уялдуулан Дорноговь аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 28-29, аймгуудаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан Өмнөговь аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын  5-6, Говьсүмбэр аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 7-8, Дорнод, Дундговь, Төв аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд, Баянхонгор,      Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тус тус зохион байгуулахаар тогтоосугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын өдрүүдийг нийтээр тэмдэглэх баярын болон дараа долоо хоногийн амралтын өдрүүдэд шилжүүлэн зохицуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                            Г.ЗАНДАНШАТАР