A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 67

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,173,682.6 сая /таван их наяд нэг зуун далан гурван тэрбум зургаан зуун наян хоёр сая зургаан зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

2.Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 7,139,637.5 сая /долоон их наяд нэг зуун гучин есөн тэрбум зургаан зуун гучин долоон сая таван зуун мянган/ төгрөгөөр баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД