- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /УМХЕГ-ын 2008 оны 151-р хүчингүй болсон/
/УМХЕГ-ын 2008 оны 151-р хүчингүй болсон/
УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2005 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 296
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: |
1. "Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг хэрэглэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. |
Энэ тушаал гарсантай холбогдуулан газрын даргын 2003 оны "170 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. |
Энэхүү журмын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргаа, удирдлагын газар /Б.Үнэнбат/-т үүрэг болгосугай. |
ДАРГА Б.БААСАН
Текст томруулах
A
A
A
Сонсох:
Таны санал хүсэлт