A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 61

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧӨӨС АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2.Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид шилжсэн эд хөрөнгөтэй холбоотой урсгал зардлыг 2018 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД