Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам, Аюултай хог хаягдлын жагсаалт)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 116

ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Хог хаягдлын тухай хуулийн 7.1.2, 7.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-ыг 1 дүгээр, “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 135 дугаар тогтоол, “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 264 дүгээр тогтоол, “Аргачлал батлах тухай” Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 288 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ