A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 191

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН 2019 ОНЫ ТӨСВИЙН ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн 8.3.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 оны төсвийн орлогын доод хязгаар, төсвийн зарлагын дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолоор баталсан төсвийн хязгаарт нийцүүлэн 2019 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР