Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Авто замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, сургах, зэрэг олгох/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр                                        
Улаанбаатар хот

Дугаар108 

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Авто замын тухайхуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

         1.Авто замын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн зэрэг олгох журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

         2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Доржханд/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

         3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн сайдын /хуучнаар/ 2013 оны 196 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                 Ж.БАТ-ЭРДЭНЭ