Хэвлэх DOC Татаж авах
“ХАЙСПИЙД” ХХК-ИЙН ЦЭВЭР УС ОЛБОРЛОХ НЭМЭГДЭЛ  ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр                                    Дугаар 44                   Улаанбаатар хот

 

“ХАЙСПИЙД” ХХК-ИЙН ЦЭВЭР УС ОЛБОРЛОХ НЭМЭГДЭЛ

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

              1.Хан-Уул дүүргийн 11-р хороо, Анома болон Сарнайх хотхон орчмын хэрэглэгчдэд үйлчлэх “Хайспийд”ХХК-ийн бодит зардалд тулгуурласан цэвэр ус олборлох нэмэгдэл тарифыг 0.670 төг/л-ээр баталсугай.

              2.Батлагдсан тариф болон Зохицуулах зөвлөлийн 2018 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын хэрэглэгчийн тарифыг 2018 оны 7дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Хайспийд” ХХК-ийн захирал /Ч.Нина/-д даалгасугай.

              3.Тариф шинэчлэн батлагдсантай холбогдуулан борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ (БОш)-г хянуулж батлуулахыг ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

                4.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж, гүйцэтгэлийн гэрээний дагуу ажиллахыг “Хайспийд” ХХК/Ч.Нина/-дүүрэг болгосугай.

              5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

 

                          

                  ДАРГА                                               Ж.БАТСУУРЬ

 

 

                   ГИШҮҮН                                            Б.АМАРСАНАА

     Ж.ДАВААЦЭРЭН

      Р.НЯМЖАВ

        Ч.ЭРДЭНЭЧИМЭГ