Хэвлэх DOC Татаж авах
ХОТ, ХООРОНДЫН НИЙТИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЧИГЛЭЛ ТОГТООХ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2017-190-д/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр                                      
Улаанбаатар хот     

Дугаар 134   

ХОТ, ХООРОНДЫН НИЙТИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЧИГЛЭЛ ТОГТООХ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Архангай, Баянхонгор, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудын Засаг дарга нараас ирүүлсэн саналын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 85 гэсний дараа дор дурдсан заалтыг нэмсүгэй.

д/д Чиглэлийн дугаар Чиглэлийн нэр Чиглэлийн урт /км/
86 ХХ86 Улаанбаатар хот – Говь-Алтай аймгийн Тонхил сум 1247
87 ХХ87 Улаанбаатар хот – Архангай аймгийн Батцэнгэл сум 432
88 ХХ88 Улаанбаатар хот – Архангай аймгийн Өгийнуур сум 357
89 ХХ89 Улаанбаатар хот – Баянхонгор аймгийн Баянлиг сум 837
90 ХХ90 Улаанбаатар хот – Дорнод аймгийн Баян-Уул сум 610
91 ХХ91 Улаанбаатар хот – Өвөрхангай аймгийн Уянга сум 485
92 ХХ92 Улаанбаатар хот – Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боом 843
93 ХХ93 Улаанбаатар хот – Төв аймгийн Аргалант сум 87
94 ХХ94 Улаанбаатар хот – Төв аймгийн Баянцогт сум 95
95 ХХ95 Улаанбаатар хот – Төв аймгийн Бүрэн сум 291
96 ХХ96 Улаанбаатар хот – Төв аймгийн Дэлгэрхаан сум 307
97 ХХ97 Улаанбаатар хот – Төв аймгийн Эрдэнэсант сум 219
98 ХХ98 Улаанбаатар хот – Хэнтий аймгийн Гал шар сум 515
99 ХХ99 Улаанбаатар хотын Багануур дүүрэг – Дорноговь аймгийн Замын-Үүд сум 731
  100          XX100 Улаанбаатар хот-Говь-Алтай аймгийн Бигэр сум            954
2.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.65 гэсний дараа энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад заасан чиглэлийн зураглалуудыг шинээр нэмсүгэй.

3.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.7, 2.52, 2.54, 2.56, 2.57 дахь чиглэлийн зураглалыг энэхүү тушаалын 2 дугаар хавсралтад зааснаар өөрчилсүгэй.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл тогтоох тухай Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 228 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                     Ж.БАТ-ЭРДЭНЭ

ЗТХС-ын 2019-07-03-ны өдрийн 232 дугаар тушаалаар нэмэлт оруулсан