Хэвлэх DOC Татаж авах
Үлгэрчилсэн дүрэм батлах тухай /Анагаах ухааны Ёс зүйн хяналтын хорооны/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр                         
Улаанбаатар хот

Дугаар А/217

Үлгэрчилсэн дүрэм батлах тухай

Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1.”Анагаах ухааны Ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үлгэрчилсэн дүрэм”-ийг нэгдүгээр, “Шинжээчийн үнэлгээний загвар хуудас”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмыг мөрдөж ажиллахыг анагаах ухааны сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, тусгай мэргэжлийн төвийн /дарга, захирал нар/-т даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Эм, үйлдвэрлэл технологийн газар /Д.Оюунчимэг/-д үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2007 оны 223 дугаар, 2013 оны 485 дугаар, 2014 оны 29 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                     Д.САРАНГЭРЭЛ