A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 24

Улаанбаатар хот

Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, батлах тухай

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт, 9.1.10 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ыг тогтоож, хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 30 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /С.Адъяасүрэн/-д үүрэг болгосугай.

ДАРГА С.АДЪЯАСҮРЭН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ