A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 134

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 11.1.2, 11.1.13 дахь заалт, 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Батлагдсан журмыг хэрэгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсүүдэд хүргүүлэн мөрдүүлэн ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Төсвийн хөрөнгө оруулалтын газар /Г.Түвдэндорж/, Төрийн сангийн газар /М.Батхуяг/-т тус тус үүрэг болгосугай.

3. Батлагдсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/-т даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах" тухай Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ч.ХҮРЭЛБААТАР