A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 119

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Усан замын тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ыг нэгдүгээр, усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээний загварыг хоёрдугаар, усан замын тээврийн хэрэгслийн хувийн хэргийн загварыг гуравдугаар, усан замын тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэглэгээ, хэмжээг дөрөвдүгээр, усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогооны хуудасны загварыг тавдугаар, усан замын тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтын загварыг зургадугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг "Далайн захиргаа" /С.Түвшинтөр/, хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Артур/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/, орон нутгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Энэхүү журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хамтарсан 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 138/А-208 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ