Хэвлэх DOC Татаж авах
Усан замын тээврийн талаар авах зарим хэмжээний тухай

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр                                                                                                                   Дугаар А/332                                                                                                                     Мөрөн

 

Усан замын тээврийн талаар авах

зарим хэмжээний тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүлийн 29.1.4-ийн “б”, Усан замын тээврийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.4, 7.1.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Орон нутгийн онцлог, гол, мөрний  мөсний гэсэлт, хөлдөлтийн байдлыг харгалзан аймгийн хэмжээнд усан замын тээвэрлэлтийн  хөвөлтийн эхлэх хугацааг жил бүрийн 6 дугаар сарын 25, дуусах хугацааг 9 дүгээр сарын 15-ны өдөр байхаар тогтоосугай.

2.Усан замаар   аялах  хүн,  ачаа тээвэрлэх  чиглэл, бүсийг тухайн орон нутгийн  нуур, гол, мөрний онцлог, тээврийн  хэрэгслийн зориулалт, хүчин чадлыг  харгалзан мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа  авсны үндсэн дээр батлан мөрдөхийг  сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай

3.Орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг усан замын тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлж, усан замын тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамруулж ажиллахыг холбогдох сумын Засаг дарга нарт даалгасугай

4.Нийгмийн хэв журам,онгоц,  завь бусад хөвөгч хэрэгслийн  аюулгүй байдлыг хангаж, зорчигчийн тоо, ачааны даац, хурдыг хэтрүүлэхгүй, хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч нарт даалгасугай.

5.Усан замын тээвэрлэлтийн  хугацаанд хяналтын улсын байцаагч, алба хаагчдын бэлэн байдлыг хангаж ажиллахыг холбогдох сумын Засаг дарга,  байгууллагын дарга нарт даалгасугай.

6.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэрт үүрэг болгосугай

 

 

                                             ДАРГА                           Л. ГАНБОЛД