A

A

A

Бүлэг: 1979

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Дугаар 263

2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот

Улаанбаатар хот

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг үндэслэн,"Төв Чандмань-ДЭХГ" ОНӨААТҮГ-аас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Зуунмод сумын төсөвт болон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжүүрээр тооцох дулааны тарифыг 29,875.00 төг/ГДж-аар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Төв Чандмань-ДЭХГ "ОНӨААТҮГ /Ц.Жамбалсүрэн/-т үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 7 сарын 23-ны өдрийн 3963 дугаарт бүртгэв.