A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 06 дугаар сарын 28-ны  өдөр                                                                         Дугаар 02                                                                       Өвт

 

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг Сумын Засаг дарга /М.Жамъяншарав/-т даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтийн талаар хагас жил тутамд иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж байхыг Сумын Засаг дарга /М.Жамъяншарав/-т үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зөвшөөрсүгэй.

5.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                        ДАРГА                                               Д.ЦЭРЭНТОГТОХ