Хэвлэх DOC Татаж авах
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын  хувь хэмжээг тогтоох тухай

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 06 дугаар сарын 27-ны  өдөр                                    Дугаар 08/03                           Улаанбаатар хот

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын

хувь хэмжээг тогтоох тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт орших үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хэмжээг 0,8 хувиар тогтоосугай.

2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тогтоосон хувиар ногдуулж аймгийн төсөвт төвлөрүүлэх ажлыг ажлыг зохион байгуулж, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай” 01/09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                                 А.ИШДОРЖ