A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 08/05

Арвайхээр

Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 19 дүгээр зүйлийн 19.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.1.4-35.1.22 дахь заалт, 35.2-35.4 дэх хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоосон хувиар ногдуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны "Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай" 10/04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ИШДОРЖ