Хэвлэх DOC Татаж авах
Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал батлах тухай

  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр                     
Улаанбаатар хот

Дугаар А/147       

           Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал батлах тухай

Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ыг шинэчлэн баталсугай.

2.Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэхэд нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалыг мөрдөж хэвшүүлэхэд захиргааны байгууллагад арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж ажиллахыг Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга /Д.Ариунтуяа/-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2016 оны “Аргачлал батлах тухай”  А/222 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

        САЙД                                     Ц.НЯМДОРЖ