A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах/ - /ЗТХС-ын 2021 оны А/101 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 131

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 'Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай' хуулийн 15 дугаар зүйлийн 15.15.4, Авто замын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Авто замын тухай" хууль батлагдсантай холбогдуулан "Авто зам, замын байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник. технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тушаалаар батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн-т тус тус даалгасугай.

3. Тусгай зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг дэлгэрэнгүй хөтөлж, тусгай мэдээллийн сан бүрдүүлэн ажиллахыг Авто замын бодпогын хэрэгжилтийг зохицуулах газарт даалгасугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 47 дугаар тушаал, Зам, тээврийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 152 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

САЙД Ж.БАТ-ЭРДЭНЭ