A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/340

Зуунмод

Цагийн хязгаар тогтоох тухай

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6.ж, 29.2 дахь заалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 64.1 заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Тогтоосон цагийн хязгаарыг мөрдөн ажиллахыг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгжийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

Гурав. Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газар /Ч.Сарангэрэл/-т, хяналт тавьж, цагийн хязгаарыг зөрчсөн тохиолдолдтусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах арга хэмжээ авчажиллахыг Цагдаагийн газар /Б.Ганзориг/, Мэргэжлийн хяналтын газар /Т.Мөнхсүлд/, сумдын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

ЗАСАГ ДАРГА Ж.БАТЖАРГАЛ

ТӨВ АЙМАГ ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/350

Зуунмод

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.21, 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.21, 66 дугаар зүйлийн 66.1, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл бүхий дэлгүүрийн ажиллах цагийн хуваарийг 07:00 цагаас 00:00 цаг, согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг 09:00 цагаас дараа өдрийн 01:00 цаг хүртэл байхаар тогтоосугай.

2.Аймгийн нутаг дэвсгэрт сар бүрийн 01-ний өдрийн 00:00 цагаас 02-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэхийг хориглосугай.

3.Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Цагийн хязгаар тогтоох тухай" Аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/340 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

5.Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газар (М.Отгонбат)-т, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Б.Ганхуяг)-т цагийн хязгаарыг мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар (Ч.Алтанхуяг)-т, Мэргэжлийн хяналтын газар (У.Өлзийцэцэг)-т, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР