A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 210

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэсүгэй.

2. Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. (Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2018 оны 269 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

3. Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Батлан хамгаалахын сайдын 2019 оны төсвийн багцад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД