Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр                               
Улаанбаатар хот

Дугаар 161

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

“Монгол Улсын Засгийн газрын тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, “Авто замын тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам“-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн замын засвар, арчлалтын төлөвлөгөөнд тусгаж гүйцэтгэлээр нь санхүүжүүлж байхыг Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Бат-Эрдэнэ/-д, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Э.Энхбат/-т, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ /Р.Буд/ нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/-т тус тус даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаартай тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                САЙД                             Ж. БАТ-ЭРДЭНЭ