Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Шийдвэр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах/

       ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр                           
Улаанбаатар хот

Дугаар А/215

    ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 270.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

        1.”Шийдвэр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Сонгон шалгаруулалт явуулах орон тооны бус мэргэжлийн Комиссын бүрэлдэхүүн”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

        2.Журмын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Комисст даалгасугай.

            3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 211 дүгээр тушаал, Хууль зүйн сайдын 2015 оны А/87 дугаар тушаал, мөн сайдын 2016 оны А/47 дугаар тушаалыг тус тус хүчингүйд тооцсугай.

                                                      САЙД                                       С.БЯМБАЦОГТ