A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 7 дугаар сарын 3-ний өдөр                                            

Улаанбаатар хот

Дугаар А/130 

ЗАРИМ ТУШААЛЫГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Хуулиар эрх олгосон заалт нь хүчингүй болсон тул Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Албадан эмчлэх эмнэлгийн хамгаалалтын журам батлах тухай” 2002 оны 311 дүгээр, “Хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор хойшлогдсон ялтны засрал хүмүүжилд хяналт тавих журам батлах тухай” 2001 оны 2 дугаар тушаалыг тус тус хүчингүйд тооцсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/-д даалгасугай.

 

 

 

                  САЙД                                     Ц.НЯМДОРЖ