Хэвлэх DOC Татаж авах
ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр                             Дугаар А/361                    Улаанбаатар хот          

 

ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Авто замын тухай 1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хууль хүчингүй болсонтой холбогдуулан “Журам батлах тухай” аймгийн Засаг даргын 2010 оны4 дүгээр сарын 2-ны өдрийн 70 дугаар захирамжийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон хүчингүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Мөнхбат/-т даалгасугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                       Д.ГАЛСАНДОНДОГ