Хэвлэх DOC Татаж авах
Тушаал хүчингүй болгох тухай

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Усан замын тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хамтарсан 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн “Журам батлах тухай /Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон экологийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам/” 138/А-208 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болсон тушаалыг Улсын бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Артур/-т үүрэг болгосугай.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД,                                   БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД

                                                                                       

Ж.БАТ-ЭРДЭНЭ                                                                         Н.ЦЭРЭНБАТ