Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН

САЙДЫН ТУШААЛ

2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр                                        
Улаанбаатар хот

Дугаар А/409    

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

           Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

            1.“Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам”-ыг хавсралтаар баталсугай.

            2.“Хүүхэд харах үйлчилгээг энэхүү журам болон холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу зохион байгуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар /Г.Дуламжав/-т, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч, хүүхэд харагчийг сургалт, мэргэжил, аргазүйн удирдлагаар хангаж ажиллахыг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль /Л.Ганцэцэг/-д, аймаг, нийслэлийн Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

            3.Хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сан бүрдүүлж, Боловсролын салбарын мэдээллийн системд нэвтрүүлэх үйл ажиллагааг холбогдох багтай хамтран хийж гүйцэтгэх, хяналт тавьж ажиллахыг Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар /Г.Дуламжав/-т үүрэг болгосугай.

            4.Энэхүү тушаалын хавсралтаар баталсан журмын хэрэгжилтэнд хяналт, шинжилгээ, үнэлгээг хийж танилцуулахыг Хяналт-шинжилгээ үнэлгээ-дотоод аудитын газар /З.Энхболд/-т даалгасугай.

САЙД                                     Ц.ЦОГЗОЛМАА