Хэвлэх DOC Татаж авах
Төлбөрийн хэмжээ тогтоох тухай /эмхтгэл, статистикийн мэдээлэл лавлагаагаар үйлчлэхэд/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр                          ДугаарА/149                    Улаанбаатар хот

 

Төлбөрийн хэмжээ тогтоох тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 15 дугаар зүйл, мөн хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2  дахь заалт, Гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Барааны экспорт импортын статистикийн мэдээлэл” эмхтгэл, статистикийн мэдээлэл лавлагаагаар үйлчлэхэд авах төлбөрийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Статистикийн хэлтэс /Б.Цэрэн/-д үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/114 дугаар тушаалаар батлагдсан “Статистикийн мэдээлэл, лавлагаа авах тухай хүсэлтийг шийдвэрлэх журам”,“Төлбөрийн хэмжээ тогтоох тухай” 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/127 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.

 

 

ДАРГА                                               Б.АСРАЛТ