Хэвлэх DOC Татаж авах
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Төрийн шагналт сэтгүүлч, дипломатч Ц.Намсрай)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 253

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журмыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын төр, нийгмийн  зүтгэлтэн, Төрийн шагналт сэтгүүлч, дипломатч Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ойг 2018 онд тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан,

спортын сайд                                                                    Ц.ЦОГЗОЛМАА