A

A

A

Бүлэг: 1979

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

БАРААНЫ ТЭМДГИЙГ БҮРТГЭХ, УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, ТЭДГЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ, ЖУРМЫН ХАВСРАЛТУУДЫГ БАТЛАХ ТУХАЙ

2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 112

Улаанбаатар хот

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4 дэх заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Барааны тэмдгийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам", уг журмын хавсралтууд /БТ-01, БТ-02, БТ-03, БТ-04, БТ-05, БТ-06, БТ-07, БТ-08, БТ-09, БТ-10, БТ-11, БТ-12, БТ-13, БТ-14/-ыг тус тус хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Оюуны өмчийн газрын даргын 2004 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн "Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг хэрэгжүүлэх журам"-ыг баталсан 16 дугаар тушаал, Оюуны өмчийн газрын даргын 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдүүлгийн маягт шинэчлэн батлах тухай" 80 дугаар тушаалаар батлагдсан "Барааны тэмдгийн өргөдлийн маягт" /БТ-01/-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дэд дарга /С.Гантөмөр/-д үүрэг болгосугай.

/ОӨГ-ын 2015-11-03-ны 179 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/

ДАРГА Н.ЧИНБАТ

Улсын бүртгэлд 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 3309 дүгээрт бүртгэсэн.

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/122

Улаанбаатар хот

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ, ШҮҮЛТ ХИЙХ, ТЭДГЭЭРИЙГ БҮРТГЭХ, УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, ТЭДГЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгүүлэх тухай өргөдөл Маягт БТ-01"-ийг хоёрдугаар хавсралтаар, "Итгэмжлэл Маягт БТ-02"-ыг гуравдугаар хавсралтаар, "Мэдүүлэг хүлээн авсан тухай мэдэгдэл Маягт БТ-03"-ыг дөрөвдүгээр хавсралтаар, "Мэдүүлгийн бүрдэл хангагдсан тухай мэдэгдэл Маягт БТ-04"-ийг тавдугаар хавсралтаар, "Мэдүүлгийн бүрдэл хангагдаагүй тухай мэдэгдэл Маягт БТ-05"-ыг зургаадугаар хавсралтаар, "Мэдүүлгээсээ татгалзсанд тооцсон тухай мэдэгдэл Маягт БТ-06"-ыг долоодугаар хавсралтаар, "Эсэргүүцэл гаргах Маягт БТ-07"-ыг наймдугаар хавсралтаар, "Шүүлт хийх хугацааг сунгах тухай Маягт БТ-08"-ыг есдүгээр хавсралтаар, "Барааны тэмдгийг бүртгэх тухай шүүлтийн дүгнэлт Маягт БТ-09"-ийг аравдугаар хавсралтаар, "Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр Маягт БТ-10"-ыг арван нэгдүгээр хавсралтаар, "Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр /хариу тайлбар ирсэн/ Маягт БТ-11"-ийг арван хоёрдугаар хавсралтаар, "Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр /хариу тайлбар ирээгүй/ Маягт БТ-12"-ыг арван гуравдугаар хавсралтаар, "Бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгуулах тухай хүсэлт Маягт БТ-13"-ыг арван дөрөвдүгээр хавсралтаар, "Бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгасан тухай мэдэгдэл Маягт БТ-14"-ийг арван тавдугаар хавсралтаар, "Эзэмшигчийн /мэдүүлэг гаргагчийн/ нэр, хаягийн өөрчлөлт хийлгэх тухай хүсэлт Маягт БТ-15"-ыг арван зургаадугаар хавсралтаар, "Барааны тэмдгийн улсын бүртгэл/ мэдүүлэгт нэр, хаягийн өөрчлөлт оруулсан тухай мэдэгдэл Маягт БТ-16"-ыг арван долоодугаар хавсралтаар, "Эзэмшигч (мэдүүлэг гаргагч) өөрчлөх тухай хүсэлт Маягт БТ-17"-ыг арван наймдугаар хавсралтаар, "Барааны тэмдгийн улсын бүртгэл/ мэдүүлэгт өөрчлөлт оруулсан тухай мэдэгдэл Маягт БТ-18"-ыг арван есдүгээр хавсралтаар, "Бараа, үйлчилгээний ангилал болон нэрсийн жагсаалтаас хасалт хийлгэх тухай хүсэлт Маягт БТ-19"-ыг хорьдугаар хавсралтаар, "Эрх шилжүүлэх акт Маягт БТ-20"-ийг хорин нэгдүгээр хавсралтаар, "Бараа, үйлчилгээний ангилал болон нэрсийн жагсаалтаас хасалт хийсэн тухай Маягт БТ-21"-ийг хорин хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 

2.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Оюуны өмчийн газрын даргын 2011 оны 112 дугаар "Барааны тэмдгийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах тухай журам, журмын хавсралтуудыг батлах тухай" тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


3.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга (С.Урангэрэл)-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЭНХСҮХ