A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 269

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 210 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн"-ний "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд" гэсний дараа "Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд" гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД