A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 262

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Ой тэмдэглэх тухай" Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 211 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийн "168,4 (нэг зуун жаран найман сая дөрвөн зуун мянган) сая" гэснийг "268,4 (хоёр зуун жаран найман сая дөрвөн зуун мянган) сая" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ