


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мэргэшүүлэх дипломын сургалтын элсэлтийн журам/
2009 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот
![]() |
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4 дэхь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь: |
![]() |
Нэг. Академийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Академийн сургалтын бодлого, холбогдох төлөвлөгөөний хүрээнд дотооддоо дагаж мөрдөх журмуудыг боловсруулан баталж, мөрдөж ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлууд /П.Доржсүрэн, Я.Бямбаяр/-д тус тус зөвшөөрсүгэй. |
![]() |
Хоёр. “Мэргэшүүлэх дипломын сургалтын элсэлтийн журам”-ыг 1 дүгээр хавсралтын дагуу, “ |
![]() |
Гурав. Шинэ журмууд батлагдсантай холбогдуулан Академийн захирлын 2004 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 117 тоот тушаалаар батлагдсан “Удирдлагын академийн элсэлтийг орон нутагт зохион байгуулах журам”, 2005 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 111 тоот тушаалаар батлагдсан “Удирдлагын академийн элсэлтийн журам”, 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 122 тоот тушаалаар батлагдсан “Засгийн газрын захиалгат төрийн захиргааны болон нутгийн удирдлагын менежерийн сургалтад элсэгчдийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус хүчингүй болгосугай. |
![]() |
Дөрөв. Батлагдсан журмуудыг мөрдөж ажиллахыг Удирдахуйн ухааны сургуулийн захирал /П.Доржсүрэн/, Төрийн алба, удирдлагын сургуулийн захирал /Я.Бямбаяр/-д, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд захирал /Ш.Түдэв/-д тус тус үүрэг болгосугай. |
![]() |
ЗАХИРАЛ Г.ЧУЛУУНБААТАР |
![]() |
Улсын бүртгэлд 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3086 дугаарт бүртгэсэн. |
