A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 275

Улаанбаатар хот

ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалт, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 30.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Орон нутагт үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий төвийн бүсийн лабораторийг Дархан-Уул аймагт, баруун бүсийн лабораторийг Баянхонгор аймагт Стандарт, хэмжил зүйн хэлтсийн бүтцэд тус тус байгуулж, үйл ажиллагааг 2018 оны III улиралд багтаан эхлүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан лаборатори байгуулах арга хэмжээг 2018 оны батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

3. Үнэт металлын сорьцын лабораторийн цаашдын үйл ажиллагаа, техник технологийн бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэхэд шаардагдах зардлыг 2019 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН