


2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр |
Улаанбаатар хот |
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.“Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг турших, ашиглах журам”-ыг хавсралтын дагуу баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хамтарсан 63/67/87 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД | ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД | ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД |
Н. ЦЭРЭНБАТ | Б.БАТЗОРИГ | Д. САРАНГЭРЭЛ |
