

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2009 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 38
ДААТГУУЛАГЧИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЭХ ЭРХЭЭР УРАМШУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
![]() |
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь: |
![]() |
Нэг. “Даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй үзүүлэх эрхээр урамшуулах журам” -ыг нэгдүгээр хавсралтаар, “Даатгуулагчийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас”–ны загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. |
![]() |
Хоёр. Энэ тогтоолоор батлагдсан журмыг 2009 оны 10 дугаар сарын 1-ний дотор төв, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагуудад хүргүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар /Ч. Алтанхуяг /-т даалгасугай. |
![]() |
Гурав.Энэхүү журмын дагуу урамшуулалд зарцуулах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн жил бүрийн төсөв, төлөвлөгөөнд тусгаж, урамшуулал олгож, хяналт тавьж ажиллахыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар /Ч. Алтанхуяг /-т үүрэг болгосугай. |
![]() |
Дөрөв. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Х.Алимаа/, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөл /Н.Хүрэлбаатар /-д үүрэг болгосугай. |
![]() |
Улсын бүртгэлд 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3226 дугаарт бүртгэсэн. |
