A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 11/03

Дархан

ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", 19 дүгээр зүйлийн 19.1, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймаг, сумдын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох ачааны авто машин, механизмын нэг тэнхлэг дээрх ачаалал 5 тн-оос дээш гарсан тохиолдолд сар тутамд авах замын хураамжийн хэмжээг 25,000 /Хорин таван мянга/ төгрөг байхаар тогтоосугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /С.Насанбат/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ