A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /Дорноговь аймгийн Сайншанд сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны/, /ЭХЗХ-ны 2021 оны 460 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 10 сарын 04-ний өдрийн 3998 дугаарт бүртгэв.

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ

ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 276

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн,"Чандмань илч" ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Сайншанд сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Чандмань илч" ХХК /Т.Азбаяр/-д үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН