Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 4000 дугаарт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр                     Дугаар 278                                Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 188 дугаар тогтоолоор баталсан “Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам”-ыг тус тус үндэслэн, “Чинхуа МАК Нарийн сухайт” ХХК-иас ирүүлсэн саналыг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

     1. “Чинхуа МАК Нарийн сухайт” ХХК-иас хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлж, хавсралтаар баталсугай.

     2. Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Чинхуа МАК Нарийн сухайт” ХХК /Гао Бо/-д үүрэг болгосугай.

     3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

    4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны “Тариф батлах тухай” 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 218 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА                                                           А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                          Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                          Э.ТҮВШИНЧУЛУУН

              ЗОХИЦУУЛАГЧ                                          У.МЯГМАРСҮРЭН