Хэвлэх DOC Татаж авах
Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлс,  ус ашиглах эрхийн бичгийн загварыг шинэчлэн батлах тухай

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН  САЙДЫН ТУШААЛ
2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр                     
Улаанбаатар хот                            

Дугаар А/376

Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлс, ус ашиглах эрхийн бичгийн загварыг шинэчлэн батлах тухай

 Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.17 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг 1 дүгээр, Ус ашиглах эрхийн бичгийн загварыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Ус ашиглах эрхийн бичгийн хэвлэмэл хуудсыг нэгдсэн журмаар хэвлүүлж, холбогдох газруудад хүргүүлэх ажлыг зохион байгуулахыг Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Ш.Мягмар/-т даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлс, ус ашиглах эрхийн бичиг, гэрээний загвар батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А-157 дугаар тушаал, “Ус ашиглуулах дүгнэлт гаргах үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай” Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/33 дугаар тушаал, “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/347 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                     Н.ЦЭРЭНБАТ