A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт, бичгийг бүрдүүлэх, хянах/

2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 163

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, 8 дугаар зүйлийн 8.4, Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 5 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 25 дугаар зүйлийн 1, 3 дахь заалт, Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолоор баталсан " Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн дүрэм"- ийн 15-ын "а", "в", 16-ын "к" заалт, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18/03 дугаар тушаалыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт, бичгийг бүрдүүлэх, хянах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Тэтгэвэр тогтоолгох иргэний бүртгэл" НДМаягт №1-ийг хоёрдугаар хавсралтаар, "Зөвлөмжийн хуудас" НДМаягт №2-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, хэрэгжүүлж ажиллахыг аймаг /нийслэл/, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс /газар/-ийн дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, үнэлгээний газар /Ё.Пүрэвцэрэн/, Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газар /Ц.Дашдондог/-т тус тус даалгасугай.

ДАРГА Ч.АЛТАНХУЯГ

Улсын бүртгэлд 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3211 дүгээрт бүртгэсэн.