Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн/

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 09 дүгээр сарын 28-ны  өдөр                                                                Дугаар 18/15                                                                                         Улаанбаатар хот

 

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ХурлаасТОГТООХ нь:

1.“Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 89 дүгээр тогтоол, 168 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

 

ДАРГА                                         С.АМАРСАЙХАН